СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2021 ОНЫ ЭХНИЙ 1 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.
Сэлэнгэ аймгийн 2021 оны 1-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга болон инфографик гарлаа.
2021 оны 1 дүгээр сард бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 184 болсон нь өмнөх оны мөн үеэс 441 (70.6%) хүнээр, өмнөх сараас 435 (70.3%) хүнээр тус тус буурсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 184 болсны 104 (56.5%) нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 44.6 хувийг ерөнхий боловсролтой, 37.5 хувийг дээд боловсролтой, 9.8 хувийг мэргэжилтэй ажилчид, 8.1 хувийг тусгай дунд боловсролтой хүмүүс эзэлж байна. 2021 оны эхний 1 сарын байдлаар манай аймагт бусад аймаг хотоос бүгд 387 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 15 (3.7%) хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Нийт шилжин ирэгсдийн 187 (48.3%) нь эрэгтэйчүүд, 200 (51.7%) нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеэс эрэгтэйчүүдийн тоо 20 (9.7%) хүнээр буурч, эмэгтэйчүүдийн тоо 5(2.6%) хүнээр өссөн байна.
Мэдээлэл хэрэглэгч та бүхэн статистикийн танилцуулгыг ЭНД, инфографикийг ЭНД дарж татан авч үзнэ үү.
Сэтгэгдэл бичих