Монгол Улс 78 оноо авч, дэлхийд 9, Зүүн Азид 1-р байр эзэлсэн байна
Нийтэлсэн: 2020 он 12 сар 04. 05 цаг 53 минут
Монгол Улс 78 оноо авч, дэлхийд 9, Зүүн Азид 1-р байр эзэлсэн байна
Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас үндэсний статистикийн байгууллагуудын мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд хийсэн 2020/21 оны үнэлгээг танилцуулж байна.
Тус үнэлгээгээр Монгол Улс статистикийн мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаараа 78 оноо авч, дэлхийд 9, Зүүн Азид 1-р байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх амжилтаа 2 байраар ахиулж, Зүүн Азийн бүсэд 1-т орсон амжилтаа бататгасан явдал байлаа.
Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас дэлхийн 187 улсыг албан ёсны статистикийн 22 ангиллаар эрэмбэлжээ.
Сэтгэгдэл бичих