ХҮН АМЫН ТООЛЛОГЫН ОЛОН УЛСЫН 30-Р БАГА ХУРАЛ БОЛЛОО.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 04. 04 цаг 51 минут

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурлыг энэ сарын 02-04-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Уг хуралд Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн гишүүн улс орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 250 гаруй төлөөлөгч оролцож байна.
Хуралд Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж, Монгол улсын Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг, БНСУ-ын Статистикийн газрын дарга Шин Вүк Кан нар нээж үг хэллээ.
Уг хурлаар оролцогч орнууд нь хүн амын тооллого зохион байгуулалт, техник, технологийн дэвшлийн ашиглалт, тулгамдаж буй асуудлууд болон тооллогын мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж буй арга техник, тархаалт, тооллогод Ковид-19 цар тахлын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцах болно.


Сэтгэгдэл бичих

    7 хоногийн үнийн мэдээ
/2021 оны 01-р сарын 20-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 300

  Хонины мах, кг 7 500
  Үхрийн мах, кг   8 500  
  Ямааны ястай мах, кг 7 000
  Элсэн чихэр, кг 2 400
  Цагаан будаа, кг 2 600
  Шингэн сүү, л 1 700
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 400
  Бензин, А-92 1 470
  Дизелийн түлш 1 990

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.