ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 05. 03 цаг 16 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ДҮНГ аймгийн Засаг даргын Тамгын газрын 31 албан хаагчдад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр танилцууллаа.
Дэлгэрэнгүй

"УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ" сэдэвт сургалтанд хамрагдлаа.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 04. 10 цаг 29 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсийн 2020 оны "Албан хаагчдын ажиллах таатай орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах төлөвлөгөө"-ний дагуу аймгийн Эрүүл мэндийн газраас "УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ" сэдвээр сургалт авлаа. Албан хаагчдын эрүүл мэндийн болон эрүүл аж төрөх ёсны мэдлэг боловсрол нэмэгдэж, өөрийн хүссэн асуултууддаа хариулт авлаа.
Дэлгэрэнгүй

"QR код ашиглалт, И-Баримт" сэдэвт сургалтанд хамрагдлаа.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 04. 10 цаг 13 минут
Монголын татварын албанаас худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд цахим төлбөрийн баримт өгөх #хялбар шийдлийг танилцуулаад байгаа бөгөөд орон даяар зах худалдааны төвүүдэд татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг наан цахим хэлбэрээр Ebarimt олгох үйлчилгээг нэвтрүүлж байгаатай холбогдуулан аймгийн Татварын хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “QR кодын ашиглалт, E-barimt” сэдвээр хийсэн сургалтанд хэлтсийн албан хаагчид хамрагдаж зохих мэдлэгийг олж авч сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Дэлгэрэнгүй

"ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ - АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ" ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 03. 07 цаг 50 минут
Дэлхийн алхалтын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан "ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ - АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ" өдөрлөгт хэлтсийн албан хаагчид амжилттай оролцлоо. Дэлхий нийтэд тохиолдоод байгаа цар тахлын үед эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэн дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжин 1 өдрийг биеийн тамираар хичээллэн өнгөрүүллээ.
Дэлгэрэнгүй

"СЭЛЭНГЭ 2020 МАРАФОН" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОО.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 03. 07 цаг 29 минут
Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтсийн албан хаагчид "СЭЛЭНГЭ-2020 МАРАФОН" тэмцээнд амжилттай оролцлоо. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Буур хээр”-ийн талд “Өртөөт марафон”-ы тэмцээн зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2020 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 11 сар 03. 02 цаг 18 минут
Сэлэнгэ аймгийн 2020 оны 9-р сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга болон инфографик гарлаа. 2020 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн газрын мэдээгээр нийт 466 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 124 (21.0%)-өөр буурсан байна. Нийт гэмт хэргийн 113 (24.3%) нь согтуугаар үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 (11.0%)-өөр буурсан байна. Иргэн болон байгууллагад нийт 997 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 823.6 (45.2%) сая төгрөгөөр буурсан байна. Учирсан хохирлоос 496.0 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 49.8 хувьтай байна. 2020 оны 9 дүгээр сарын ургац хураалтын явцын мэдээгээр үр тариа 63.4 мян.тн, төмс 22.9 мян.тн, хүнсний ногоо 23.6 мян.тн хураан авчээ. Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад үр тариа 29.5 (87.1%) мян.тонн, төмс 5.8 (34.0%) мян.тонн, хүнсний ногоо 2.0 (9.5%) мян.тонн-р тус бүр их ургац хураан авсан байна. Мэдээлэл хэрэглэгч та бүхэн статистикийн танилцуулга болон инфографикийг ДЭЛГЭРЭНГҮЙ-г дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2020 ОНЫ БАГШ НАРЫН ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 05. 02 цаг 37 минут
Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж хөгжүүлэхийн төлөө эрдэм боловсрол, авъяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй эрдэмт багш нартаа БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Дэлгэрэнгүй

СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2020 ОНЫ АХМАДЫН ИНФОГРАФИК ГАРЛАА.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 05. 02 цаг 16 минут
Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, та бүхэндээ Олон улсын Ахмадын баярын мэнд хүргэе.
Дэлгэрэнгүй

    7 хоногийн үнийн мэдээ
/2021 оны 01-р сарын 20-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1 300

  Хонины мах, кг 7 500
  Үхрийн мах, кг   8 500  
  Ямааны ястай мах, кг 7 000
  Элсэн чихэр, кг 2 400
  Цагаан будаа, кг 2 600
  Шингэн сүү, л 1 700
  Тараг, л 1 900
  Бензин, А-80 1 400
  Бензин, А-92 1 470
  Дизелийн түлш 1 990

 Динамик судалгаа 2006-2019

АҮ-н салбар 2012-2019

Хөдөө аж ахуйн салбар 2012-2019

 Боловсрол 2012-2019

Эрүүл мэнд 2012-2019

 Хүн амын үзүүлэлт 2012-2019

 Мөнгө, банк, төсөв 2012-2019

 Хөдөлмөр эрхлэлт 2012-2019

ТА МАНАЙ  installing easiest cool counters  ДАХЬ ЗОЧИН
      2014.01.01-ээс тоолж эхэлсэн.

            

   Та статистик мэдээллийг байнга авч

байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.